Л.Эрхэмбаярыг шүүх тоосонгүй
2013/03/05
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хэмээх энэ эр албан тушаалын одтой ч, УИХ-д суух хувьгүй нэгэн. Учир нь Сонгино-Хайрхан дүүргийн АН-ын даргын сэнтийд он удаан жил суусан тэрээр УИХ-ын сонгуульд удаа дараа өвдөг шороодож байгаа. Харин өнгөрсөн сонгуулиар аз нь гийж аварга Д.Сумьяабазартай “хайнцсан”. Хэдийгээр хэн нь Их хуралд суух нь тодорхойгүй байгаа ч  Л.Эрхэмбаяр өөрийгөө 28-аас дээш хувийн санал авсан, бодох аргачлал нь буруу байсан хэмээн хэд хэдэн шатны шүүхээр заргалдаад амжсан.Тэгвэл өчигдөр Л.Эрхэмбаярын нэхэмжлэлтэй УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хороонд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна. Уг хурлаар түүний гомдлыг хянан хэлэлцэж “Л.Эрхэмбаяр сонгогчдын 28-аас дээш хувийн санал авсан гэж үзэх нь үндэслэлгүй байна” хэмээн дүгнэж, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн хорооны 48 дугаар тогтоолыг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангахгүй орхисон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Тэгэхээр одоо энэ тойргийн маргааныг хэрхэн шийдэх нь сонирхолтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин