
Дуучин Дээгий “Тэнгэрийн бүсгүй” гээд нэг сайхан дуу дуулдаг. Гишгэсэн газраас нь цэцэг навч ургасан ёстой л тэнгэрийн бүсгүй гэлтэй ид шидтэний талаар өгүүлдэг. Тэгвэл тийм гайхалтай ид шидтэй гэмээр ч юм уу “Тэнгэрийн бүсгүй” бас байна аа. Тэр нь Д.Арвин гишүүн аж. Төрийн ордонд түүхийн гэрч болон суугаа энэ хатагтай Дондогдулам хатны гэгээн дүрийг олж харсан тэнгэрлэг бүсгүй. Д.Арвин гишүүн улс орныхоо түүх, соёлын дурсгалт газрыг хүндэлж юм хийх тусам тэнгэр, бурхан баярладаг юм байна гэдгийг биеэрээ мэдэрлээ хэмээн хэзээ нэгэн цагт хэвлэлд ярилцлага өгсөн байх юм. Тэрээр “Хэнтий аймгийн Баян-Адарга сум бол наймдугаар Богд Жавзандамба хугагтын хатан Дондогдуламын нутаг. Маш өвөрмөц нутаг. Би тэнд их хатдын Хүндэтгэлийн өргөө байгуулсан. Намайг шөнө очиход хүндэтгэлийн өргөөний ханан дээр хатны зураг гарчихсан байсан юм. Нэг талаас нь залуу хатан, хажуу талаас нь харахад мөн хатны зураг тод гарсан. Харин хаалганых нь нөгөө талд азарган чоно гараад ирчихсэн. Тэгээд бид хэд маргааш нь өргөөгөө нээх болчихоод байдаг, хатны зурагтай ханаа будах уу, яах вэ гээд гайхсан" хэмээн үнэнд үл ойртох үлгэр домог мэт зүйл ярьсан гэнэ. Гэхдээ үнэн байхыг хэн ч үгүйсгэхгүй л дээ. Ямартаа ч Д.Арвин гишүүн азарган чоно хийгээд Дондогдулам хатныхаа дүрийг харсан бидний цаг үеийн анхны азтануудын нэгээр тодорч байна. Магадгүй Хэнтийгээрээ хэд хэд эргэлдээд байвал Чингис хааны дүрийг үзэх ч юм билээ. Тэр тэнгэрийн хүн юм аа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна