Битгий мөрөөд... Э.Мөнх-Очироос нь

МАН-ынхан уугуул намын нөхөдтэйгээ дахин ураг барилдах хүсэлтэй байгаагаа илэн далангүй ярьж байгаа нь олны анхаарлыг эрхгүй татах болсон. Хэрэв хоёр нам хуучны ёсоо бодон дахин хамтарвал улс төрийн томоохон хүчин дахин сэргэх нь тэр. Гэхдээ МАН-ынхан юуны учир МАХН-тай нэгдэх гээд байгаа нь сонирхолтой. Өнгөрсөн хоёр ч сонгуульд дангаар үзээд далаараа цэвэр тавиулсан тул ийн хамтарч Ерөнхийлөгчийн сэнтийг ч болтугай өөрийн болгохыг зорив уу. Аль эсвэл үнэхээр үзэл бодол нь нэгэн зүгт байж, үнэн шударга өрсөлдөөнийг бий болгохоор тэмүүлэв үү. Бүр болиод ардчилал хэмээн цээжээ дэлдэх нөхдийн мандан бадралтыг нугачин дарах “өш хонзон”-ы төлөө тэднийг ашиглах уу...
Ямартаа ч хоёр нам нэгдэхийг хориглох, эс хориглох хүн олон байгаа. Мэнгэт гишүүн Ц.Нямдоржоос эхлээд шалбаа шавхайтай нэгдэхгүй, хэрэв нэгдвээс намын гишүүнчлэлээсээ татгалзана хэмээн сүрдүүлж суугаа. Тэр бүү хэл МАН-ын гишүүн, нарийн бичгийн дарга Э.Мөнх-Очир ч энэ үйл явдлыг эсэргүүцэх болсон. Цагтаа саарал ордонд сандал нухаж, сайн муугаараа бишгүйдээ л хэлүүлж, чичлүүлж явсан энэ эрхэм эгэлгүй аавын цуцашгүй “боевик” гэдгээрээ алдартай. Тэрээр саяхан өөрийн эсэргүүцлээ твиттер юундаа "МАХН-тай нэгдээд Н.Энхбаярыг даргаар тавих гээд байгаа юм уу, битгий мөрөөдөцгөө" хэмээн жиргэсэн нь намын нөхөдийг талцуулахад хүргээд байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна