
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хурлдаан болж, Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөр, 2013 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг хэлэлцэн баталжээ. Иргэдийн хурлын төлөөлөгчид энэ удаагийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг иргэдэд чиглэсэн, иргэдийн оролцоог дэмжсэн хэмээн онцолсон гэнэ.
Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогийн 2016 онд үр дүнгээ тайлагнах энэхүү мөрийн хөтөлбөрийг “Аюулгүй амгалан Баянгол”, “Ажилтай орлоготой Баянгол”, “Амины орон сууцтай Баянгол”, “Агаар нь цэвэр Баянгол”, “Авлигагүй Баянгол” хэмээх таван үндсэн бүлэгт ангилан 69 багц ажил хийхээр болжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна