
МАН, МАХН-ын ахмад гишүүд хоёр намыг нэгтгэх хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байгаа бөгөөд өчигдөр албан ёсны уриалга бичгээ МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нарт гардуулсан билээ. Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Миний хувьд хоёр нам нэгдэх асуудлыг талархан дэмжиж байгаа. Тиймээс ч бид МАХН-ын удирдлагуудтай удаа дараа уулзалт зохион байгуулсан билээ . Тэр ч бүү хэл МАХН-ын дарга Н.Энхбаяртай хүртэл уулзсан. Бидний хувьд гуравдугаар сарын 25-н хүртэл бүх намын үүрээр санал асуулга явуулах бөгөөд хамгийн өндөр рейтингтэй хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэх болно. Ер нь хоёр нам нэгдэж, Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх ёстой гэж үзэж байгаа” хэмээсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна