
Сүүлийн үед МАН-ын удирдлага хийгээд гишүүдийн хооронд багагүй маргаан үүсч хэдэн тийш харах болоод байгаа. Нэг үгээр хэлбэл удирдлагуудынхаа үйл ажиллагааг шүүмжилсэн утга агуулгатай шаардлага хүргүүлэх гишүүд багагүй байгаа юм. Түүгээр ч барахгүй МАН-аас УИХ-д суудалтай нэр бүхий эрхмүүд жигүүр ургуулан дарга нарынхаа эсрэг дорвитойхон хөдлөх болсон сурагтай. Уг жигүүрийн толгойлогчоор Сэлэнгэ аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат тодроод байгаа бөгөөд тэрээр намынхаа удирдлагуудад шаардлага хүргүүлээд хүртэл амжсан гэнэ. Мөн УИХ дахь Ардын намын бүлгийн гишүүдийг өөрийн байгуулах гэж буй жигүүрт нэгдэхийг хүссэн аж. Тэгэхээр Ж.Эрдэнэбат гишүүн тун удахгүй жигүүр ургуулан нисэх бодолтой байгаа нь тодорхой бололтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна