
УИХ-ын гишүүн асан Д.Дондог, түүний туслах Д.Сайнбаяр, “Суман бар” компанийн захирал А.Батбилэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүх рүү өчигдөр шилжүүлжээ.
УИХ-ын гишүүн асан Д.Дондонгийг Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар “Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан, онц аюултай гэмт хэргийг зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдсэн, энэ хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан” гэх үндэслэлээр буруутгаж буй.
Тэрбээр “Меридан” гэх компанид “А” зэрэглэлийн бүсэд орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг авсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Түүнчлэн “Цанын бааз” барих газар олж өгнө хэмээн бас нэгэн компанийг залилжээ. Тэдэнд тав хүртэлх жилийн хорих ял төлөвлөсөн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна