
Энэ сарын 8-ны өдөр МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэлийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Түүнийг 2013 оны Орон нутгийн сонгуулийн сурталчилгааны үеэр хэвлэн нийтлэх үйл ажиллагааныхаа явцад бусдыг онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн, эрх чөлөөнд нь санаатайгаар халдсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 111.2 хэсэгт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл цацагдсан билээ.
Хэдийгээр түүнийг 14 хоногийн дараа суллана гэж байсан гүйцэтгэн шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна юм. Гэвч түүний биеийн байдал тааруу байгаа тул өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Арвин түүнийг батлан даалтад гаргаж авахаар болжээ. Энэ талаар Д.Арвин гишүүн "Би өнөөдөр Б.Цогтгэрэлийг батлан дааж авна. Залуу хүнийг ингэж болохгүй шүү дээ. Би Цогтгэрэлийг танина. Сэтгэлгээ сайтай сайн залуу байгаа юм. Алдаа гаргаж, хүн доромжилсон нь буруу л даа. Тэглээ гээд залуу хүнийг алдсан дээр нь түлхэж болохгүй биз дээ. Тиймээс би прокурорт Б.Цогтгэрэлийг батлан дааж авах хүсэлтээ гаргасан. Энэ ажилд УИХ-ын дарга З.Энхболд их тусалж байгаа. УИХ-ын дарга З.Энхболд Улаанхүүд өргөдлөө татан авч, тэднийг эвлэрүүлэх талаас нь ярилцаж, их тусалж байгаа шүү" гэлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна