А.Гансүхийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл
2013/01/31
        
Зам тээврийн сайд А.Гансүх Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг улаан нүүрээ улал¬зуулан хамгаалж байна.
Тэрээр “Х.Баттулга бол миний итгэлт анд. Би ч түүний хийсэн бүхэнд итгэдэг” гэхчлэн хэн ч асуугаагүй байхад өөрөө хариулж байв. Тэр ч бүү хэл, “МИАТ”-ийн мөнгийг завшсан гэх “Мон¬голиан Эйрлайнес” ком¬панийн хувь эзэм¬шигч нь Х.Баттулга биш гэдгийг баталгаатай хэлнэ хэ¬мээн нэгэн хэвлэлд ярьжээ. Энэ нь түүнийг Х.Бат¬тулгын халаасны хүн гэдгийг илтгэж, түүний тушаалаар ажилладаг бо¬лохыг нь давхар батлах шиг боллоо.
Хэвлэл мэ¬дээллийн хэрэгслүүдэд бичиж, нэр бүхий ги¬шүү¬ний ярьж буй¬гаар “МИАТ”-ийн мөн¬гийг угаасан “Монголиан Эйрлайнес” компанийн тодорхой хувийг “Бодь” группын удирдлага болоод Х.Баттулга хоёр эзэмшиж байсан гэх. Хувь эзэмшдэг эсэхээ Х.Бат¬тулга сайд өөрөө ч тайлбарлаагүй байхад А.Ган¬сүх түүний өмнөөс батал¬гаа гарган ярьсан нь олон нийтэд сэжиг төрүүлж байна. Өөрөөр хэлбэл, Х.Баттулгын захиалгаар Монголын Төмөр замын захирал М.Энхсайханыг ажлаас чөлөөлөөд зогсох¬гүй түүний алдар хүндийг гу¬таах зорилго бүхий бичлэгийг олон нийтэд тарааж байна гэсэн хардлага. Прокурорын байгуулла¬гынхан хэвлэл мэдээл¬лийн хэрэгслээр гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээлэл гарвал хянан шалгаж байгаа. Тэгвэл А.Гансүхийн хийсэн үйлдэл, хэлж ярьсанд нь хэрэг үүсгэж шалгах нөхцөл үүссэн гэдгийг хуульчид онцолж байна. М.Энхсайханы төмөр замын тухай ярьж байгаа бичлэгийг нууцаар бичиж цахим хаягт байршуулжээ. Харин хаана хийсэн бич¬лэг нь тодорхойгүй. А.Гансүх сайдын хэлж буйгаар сайд нарын шуурхайгаас дуу хураагуур тавьж бичсэн байна. Сайдын шуурхай гэхээр Ерөнхий сайдын өрөөнд болж таарна.
Ерөнхий сайд бол Үндэсний аюулгүй байдлын зөв¬лөлийн гишүүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний өрөөнд нууц бичлэг хийнэ гэдэг маш ноцтой гэмт хэрэг. АТГ-ын дарга асан Ч.Сангарагчаа, дэд дарга байсан Д.Сундуйсүрэн нар энэ л зарчмаар бусдыг тагнаж чагнасан гэж шүүхийн хаалга татсан. Бичлэгийн тухай  М.Энх¬сайхан “Хэн хийснийг тааж ядах юмгүй. Тэр бичлэгийг Х.Баттулга УИХ-ын гишүүдэд үзүүлээд явж байна гэж надад хэд хэдэн гишүүн хэлсэн. Энэ бол албаны яриа. Хаана гэдгийг нь бичлэг хийсэн хүмүүс мэдэж байгаа. Ерөнхий сайдын өрөөнд бичсэн байж магадгүй. Яагаад гэвэл би тэнд төмөр замын асуудлаар илүү дэлгэрэнгүй ярьсан. Үүнийг шалгах ёстой. Ерөнхий сайд бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн. Үндэсний аюулгүй байдлын зөвлө¬лийн гишүүний өрөөнд нууц бичлэг хийнэ гэдэг гэмт хэрэг биш үү” гэж хариулав. Тэгэхээр бичлэг хийсэн, олон нийтэд та¬раасан хүмүүс хариуцлага хүлээх бололтой. Эрүүгийн хуулийн 136 дугаар зүйлд хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэм¬жээний төгрөгөөр торгоно. Эсвэл гэмт хэргийн үйлдлээс нь хамаарч 3-6 сар хүртэл хугацаагаар баривч¬лах, таван жил хүртэл хугацаа¬гаар хорих ял шийтгэхээр заажээ. Харин А.Гансүх сайд хууль бус бичлэгээ хууль зөрчөөгүй гэж тайлбарлаж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин