
Ард түмний ачит хүү гэгдэх болсон О.Магнайгийн толгойлсон ШӨХТГ шүүхэд дуудагдсан гэнэ. Учир нь өнгөрөгч онд шатахуун импортлогч компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг 230-260 төгрөгөөр нэгэн зэрэг нэмж нийгэмд багагүй асуудал дагуулсаныг таслан зогсоосондоо тэр. Тухайн үед ам.долларын ханш тогтвортой буурч байхад шатахууныхаа үнийг бууруулаагүй импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах шийдвэрүүдийн эцэст импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг 50-80 төгрөгөөр буулгасан. Түүгээр ч барахгүй ШӨХТГ, ХЭАХН зэрэг байгууллагуудаас орлогоос нь хамаарч 17 тэрбум 200 сая төгрөгөөр торгохын зэрэгцээ Монгол банкинд алтан хошуу хүргэж “НИК”- ийн 50 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл буюу санхүүжилт авах ёстой байсныг зогсоож байлаа. Энэ бүхнийх нь хариуд ШӨХТГ-ийг ийн шүүхэд өгөөд байгаа аж. Гэхдээ О.Магнай энэ тал дээр санаа зовохгүй байгаа бөгөөд шатахуун импортлогч компаниудын цаг хожих гэсэн зохиомол арга гэдгийг хэлээд байгаа юм. Ямартаа ард түмний ачит хүүг шүүх хэрхэх бол.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна