
МИАТ-ын эргэн тойронд болж буй мөнгө угаасан гэх хэрэг Монголчуудын анхааралд орсоор долоо хоногийг ардаа үдэв. Үнэхээр 400-700 гаруй сая доллар угаасан нь Монголд дуулдаагүй том хэрэг гэгдэж буй. Түүний дэргэд Ц.Чимидцэрэн, “Анод”, Хадгаламж зээлийн хоршоо зэрэг бол юу биш бололтой. Аль 2001 онд ихэр цамхаг нурсан үеэс эхтэй энэ хэрэгт МИАТ-ын гүйцэтгэх захирал асан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, “Монголиан айрлайнес” компаний захирал Ч.Хоролсүрэн нараас гадна нэр нөлөө бүхий эрхмүүд “хамаарч” байгаа. Бүр МАН-ын хоёр бурхи болох С.Баяр, Д.Сугар нарыг сэжигтнээр татахаар болж буй нь хүртэл олныг алмайруулж орхисон. Гэхдээ С.Баяр нь гадаадад яваа бол Д.Сугар нь өөрийгөө хамгаалалтанд авсан бүрэн эрхтэн. Учир нь Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар Үндсэн хуулийн цэцийн онцгой бүрэн эрхтэй гишүүн тул цагдаа болон хууль хяналтынхан албадан саатуулж чадахгүй байгаа юм. Монгол Улсын хуулийн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5.1-т Цэцийн гишүүнийг Цэцийн зөвшөөрөлгүйгээр баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах, шүүхийн журмаар түүнд захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь үзлэг, нэгжлэг хийх, бичиг баримт, эд зүйлийг хураан авахыг хориглоно гэж заасан байдаг юм байна лээ.
Тиймээс Д.Сугарыг саатуулахын тулд юуны өмнө Үндсэн хуулийн цэцээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэнэ. Гэхдээ АН-ынхан ҮХЦ-ээс зөвшөөрөл авахыг хүлээх хүсэлгүй байгаа бололтой. Тэд УИХ-аар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болсон. Тэгэхээр МИАТ-ын мөнгө угаагчид гэхээсээ илүүтэй МАН-д ээлжит цохилтоо хийхийг АН-ынхан тэр дундаа Х.Тэмүүжин сайд юу юунаас эрхэмд үзэх байгаа нь ойлгомжтой.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна