
Сонгуулийн “од”-гүй ч албан тушаалын тэр тусмаа СХД-ийн АН-ын дарга хэмээх сэтэрт тун элгэмсэг энэ эрхэм одоо л нэг шавар бурхан мэт олон жил лаглайсан суудлаасаа буухаар болж байх шиг. Өнгөрсөн 21-нд болсон СХД-ийн АН-ын Хорооны Ээлжит бус хурлаар тус дүүргийн АН-ыг 10 гаруй жил завсаргүй удирдаж 2004, 2008, 2012 оны Орон нутгийн сонгуулиудад удаа дараалан намаа ялагдуулсан Л.Эрхэмбаярт хариуцлага тооцож, хуралд оролцсон гишүүдийн 96,4 хувиар огцруулсан. Харамсалтай нь мань хүн тамгаа юугаа тэврэн зугтаж, даргын халаагаа өгөхийг хүсэхгүй байгаа гэнэ. Бүр намын байраа лагцдаж орхиод алга болсон сурагтай шүү. Гэхдээ хүссэн хүсээгүй халаа сэлгээ нь хуулийн дагуу болж байгаа юм хойно Л.Эрхэмбаяр ноёнтон өгөхгүй гээд ч яах билээ. Хаа хүртэл зугтахыг нь харж л байя.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна