Э.Бат-Үүлээ нааш ир
2013/01/24
Өнгөрсөн оны аравдугаар сард эхэлсэн “Паркаа аваръя” хөдөлгөөн нэг хэсэг нам гүмхэн байсан ч  саяханаас ажилдаа идэвхийлэн оров бололтой. Учир нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат саяхан нэг телевизийн ярилцлагад орох үеэр энэ ажлаа  заавал бодит үр дүнд хүргэж байж санаа амрах тухайгаа ярьлаа. Мөн тэрээр  хотын мээр Э.Бат-Үүлийг  ирэх  27 -нд болох “Монгол ТВ”-ийн “Нүүдэл суудал” ток шоунд хамтдаа оролцож, хүүхэд залуусын  томоохон сэдэв болсон паркийн асуудалд ач холбогдол өгөн, хүрэлцэн ирж байр сууриа нээлттэй хэлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд амжсан юм. Тэгэхээр паркийн 26 хувийг эзэмшдэг гэгддэг Нийслэлийн засаг даргын тамгын газар, Э.Бат-Үүл дарга түүнийг урилгыг хүлээ авах үгүй нь олны анхааралд байх нь дамжиггүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин