Хэлвэл хэлсэн шиг хэл
2013/01/22
Парламент дахь дуугүй түшээдийн тоонд зүй ёсоор таваргаж явсан энэ эрхэм гэнэтхэн хэлд орж, олон түмнийг шуугиулаад авсан.  Гэхдээ зүгээр ч нэг хэлд орсонгүй, тун ч сүр дуулиантайгаар өөрийгөө зарлаадхав.  Ямартаа ч түүний овилгогүй ч гэмээр юм уу, аль эсвэл алга ташин баяр хүргэмээр ч юм уу, тэр нэг үйл явдал зарим аймгийн Засаг дарга нарын томилгооны асуудлаар гишүүд Ерөнхий сайдаас мэдээлэл авах  үед гарсан. Тэрээр “Засаг даргын томилгоонд нам доторхи бүлэг фракцын ашиг сонирхол байна. Би Дорнодоос сонгогдсон. Ард иргэд надад асуулга, шаардлага тавьж байна. Түүнийг асуух гэж таны өрөөний хаалгыг сахиж суусан. Гэтэл та намайг хүлээж аваагүй. Тэгсэн хэрнээ амин хувийн асуудал ярьсан компанийн захирал уулзаад байсан. Танд би цаг гаргаж өгөөч гэж гуйсан. Мессеж бичсэн. Гэтэл хариу ирээгүй” хэмээн ихэд бухимдан ширээ цохин босож ирсэнээс үүдэлтэй.  Харин Ерөнхий сайд хариуд нь “Намайг шахах, надад дарамт учруулах асуудал байхгүй. Үндсэн хуулийг зөрчсөн асуудлыг та бид хоёр ярихгүй. Тодорхой шалтгаан хэлэх ч эрх байхгүй. Өөрт чинь  ямар хамаатай юм бэ. Өөрөө намчирхахаа боль. Та Дорнод аймагт мөнгө тараасан биз дээ” хэмээн хээв нэг хэлээд орхисон. Эрхэм гишүүн Н.Номтойбаяр Ерөнхий сайд болон бусад гишүүдээ үл хүндэтгэж ширээ алгадан боссон болчимгүй үйлдлээсээ хүлцэл өчсөн гэдгийг энд дуулгая. Ер нь аймгуудийн засаг дарга нарыг томилох асуудал намын харьяаллаас хамааран Ерөнхий сайд дээр ирж гацаад байгааг олон хүн нотлох байх.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин