Би бохир гэж үү
2013/01/16
УИХ-ын гишүүд  хуралдаан бүртээ л хэрэлдэж, маргалдаж өөр хоорондоо үг шидэлцдэг уламжлалтай. Тэгвэл өчигдөр болсон байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, УИХ-ын Я.Содбаатар нар ширүүхэн маргаан өрнүүлж, чи би дээрээ тулсан үгсийг унагав. Энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүний хэлсэн үгэнд ихэд бухимдсан МАН-ын хоёр “мэнгэт” гишүүний нэг Я.Содбаатар “Д.Эрдэнэбат чи цэвэрхэн хүн шиг юм ярихаа боль. Багануур дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа юу хийж байсныг чинь мэдэх юм байна. Одоо битгий ийм юм ярь. Газар албадан чөлөөлөх тухай хуулийн төслийг улс төржүүлнэ.та нар болих хэрэгтэй. Чи бүлгийнхээ гишүүдийг захир. Битгий намайг зандраад захирах гээд бай” хэмээсэнд эрхэм гишүүн Д.Эрдэнэбат хуралдааныг орхин хурдхан шиг алга болов.  Харин түүнийг ийн гарч одсоныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байсан. Я.Содбаатараас айсан гэхчилэн. Харин яагаад айх болов гэдэг л асуудал юм. Үнэхээр Я.Содбаатар гишүүний хэлсэнчилэн тэр Багануур дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа хийсэн хамаг булхай, энэ тэрийг нь илчилчихээс эмээсэн юм болов уу.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин