Сугарч чадсан Д.Сугар
2014/02/14

Цэцийн гишүүний бүрэн эрхээр халхавчлан суугаа Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугарыг хууль хяналтын байгууллагынхан шалгасан боловч хэргийг нь түтгэлзүүлж орхив.

Уг нь бол түүний  шүүхээс аавын хаалга татсан МИАТ-ын эксүүдийн хэрэгт зүй ёсоор холбогдсон баримтууд бүр байрны түлхүүр гардаж буй зургууд ч  олны өмнө ил болж байв. Хачирхалтай нь “Би мэдэхгүй, мэдээгүй” гэж хэвлэлээр мэдэгдэж өөрийгөө авч гарсан. Тэр олон ч хэргээс ингэж сугарч чадсан Сугар юм.

Үүнээс олон нийтийн анхаарлыг татаж буй бодит баримтуудын нэг нь МИАТ-ийн удирдлагуудыг шүүх хурлын үеэр Ч.Хоролсүрэнгийн өгсөн мэдүүлэг бий. Тэрбээр хэлэлцүүлгийн явцад “Би Д.Сугар ахад 60 сая төгрөг шилжүүлж байсан нь үнэн. Намайг гадаадад байх үед Өвөрхангай аймагт баригдаж байсан миний зочид буудлын ажилд мөнгө дутсан. Тэр дутсан мөнгийг Д.Сугар ах өгсөн юм билээ. Тэгээд “надаас 60 сая төгрөг өгсөн шүү, өгөөрэй” гэхээр нь би 60 сая төгрөг шилжүүлсэн юм. Д.Сугар манай “Транс Трейд” ББСБ-аас хэд хэдэн удаа зээл авч байсан. Гэхдээ хүүтэй нь буцааж өгсөн” гэж  мэдүүлсэн нь  түүнийг  гэмт хэрэгтнүүдээс их хэмжээний мөнгө авсан гэх хар зураг харагдаж байгаа юм.

Харамсалтай нь хэргийг шалгах явцад түүний Цэцийн гишүүний халдашгүй эрх тээг болж МИАТ-ийн удирдлагуудын хэргээс Д.Сугарын хавтаст хэргийг тусгаарлаж, Улсын мөрдөн байцаах байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст түр хугацаагаар түдгэлзүүлж орхив.

Үүний өмнөхөн Английн “Стандарт” банкны Өмнөд Африк дахь салбараас Эрдэнэт үйлдвэрийг барьцаалан их хэмжээний ам.долларыг “Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй үгсэн зээлсэн гэх асуудал сөхөгдсөн. Эцэст нь Ш.Батхүү бүлэг  хэрэг бүр хүндрэхээс айсан уу, яасан хамаг хэргээ хар толгойдоо үүрч аавын хаалга татав. Эцэст нь тэр үнэн худал нь мэдэгдэхгүй Д.Сугарын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэрэгт ял сонсохоор сууж буй. Тэр “Эрдэнэт үйлдвэр”-ийн  барьцааны зээлтэй холбоотой асуудлаас ингэж  л мултарсан. Өдгөө Ш.Батхүү МИАТ-ын хуучин захирлуудын араас дээлээ нөмрөхөөр хүлээж сууна.

Д.Сугарын хамгийн сүүлд сугарахаар улайрч суугаа хэрэг бол өөрийнх нь биш хүүгийнх нь. Түүний хүү найзуудтайгаа нийлж хар тамхи хэрэглэсэн хэрэгт өдгөө шүүхийн танхимд суухаар болсон. Энэ талаар Д.Сугар эрхэм ”Насанд хүрсэн хүнийг би яаж мэдэх билээ” хэмээн хэнэггүйхэн хэлж суугаа ч зарим эх сурвалжийн мэдээллээр прокурор, шүүхээр сүүлийн үед мэр сэр харагдах болсон гэдгийг гэрчлэх хүмүүс бий.

Зарим учир мэдэх хүмүүс нэр хугараар яс хугар гэдэг дээ, хуудуутай, хууль бус хэрэгт ороогдоогүй л бол Сугар шалгуулж нэрээ цэвэрлэж авмаар юм хэмээцгээх болж. Үнэхээр  хийсэн хэрэг байхгүй бол цэцийн нуувчинд хорогдолгүй эрхээсээ түтгэлзээд шалгуулж болохгүй гэж үү.

Н.Түвшинжаргал

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Fashion police
    Ulaan dress nice but har shilen tirko Yaj bichi huug meddeggui ee yostoi gutamshig terni orond arisnii ongotei tirko omschijgui yavaa . Olnii omno ter dundaa net eer tsatsdag ah bgaa Bol tand urgelj l goyo Saihan haragdah zurgiig chin hen ch harsan daarah mederemj toruulehgui baih ter goyo zuragiiig chi bii bolgog heregtei har tirko Bol gudamnii Gogol not for Ulaan hives .usee bas goyo yanzalaarai daraagiim udaa
    2014 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин
    танайх зураг дээр эрээлжлүүлээд эсвэл голлуулаад тамгалаад байх юм доод юмуу дээд буланд нь байрлуулаач
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • N
    Har triko ontsgui bn
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Zorig
    huurhun shuu gantsetseg boldog bol amidralaa holboh yumsan
    2014 оны 04 сарын 29 | Хариулах
  • Odko
    Gantsetseg chadvarlag jujigchin amjilt husie
    2014 оны 04 сарын 23 | Хариулах
  • Naraa
    Gantsetseg gaihaltai jujigchind sanalaa ugch bna
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • Naraa
    Gantsetseg gaihaltai jujigchind sanalaa ugch bna
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • Naraa
    Gantsetseg gaihaltai jujigchind sanalaa ugch bna
    2014 оны 04 сарын 20 | Хариулах
  • zochin
    Gantsetsegtee amjilt khusie
    2014 оны 04 сарын 18 | Хариулах
Сонин хачин