
Хэл ам нь хэтэрхий сайн хөгжсөн нэгэн эрхэм УИХ-д тухалдаг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Гэхдээ энэ эрхмийн хувьд ангийн хэдэн нөхөд дундаа дорвитой үгээ хэлчихдэг цөөн хэдийн нэг. Тиймээс түүнийг муу цагаан хоолой биш гэдгийг онцлох хэрэгтэй байх. Ямартаа ч шударга нөхдийн "жагсаалтын" гишүүн маань Их эзэн, Исүс Христ, Эвангелийн эвслийн нэгэн үнэнч шүтэн бишрэгч болохыг бид саяханаас л мэдэв. Ер нь манай парламентын хэд дотор будда шүтдэг улс л байдаг гэсэн ойлголтоос ангид байх хэрэгтэй бөгөөд Баян-Өлгийгөөс сонгогдсон гишүүд маань Зөнч Мухамедийг шүтдэг гэдгийг бүгд мэдэх болсон.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна