
Төрийн ордонд түм буман улс төрчид ууртай уцаартай холхиж, элдэв суулт, зондоон маргаан болж л байдаг. Гэвч саяхан урьд өмнө нь дуулдаж байгаагүй сонин үзэгдэл болсон сурагтай. Тэр нь хулгай. Эгээтэй л хар захад яваа мэт эрхэм гишүүний маань бөгжийг хумслагч нэгэн аваад явчихсан гэнэ. Энэ талаар хохирогч Г.Уянга гишүүн фэйсбүүк хуудснаа ихэд ууртай “Төрийн ордонд хулгай гэж янзтай юмаа. Хуулийн төслүүд дотор нь том том хулгай, 00-ын өрөөнд нь жижиг хулгай. Энд орхисон юм ердөөсөө олдохгүй юм” хэмээн бичжээ. За тэр бөгж ч яахав. Харин хуулийн төслүүд доторх том том хулгайч нь хэцүү юм даа. Үнэхээр төсөл дотор будилаан хийдэг хулгайч байвал энэ нь Г.Уянгад биш ард түмэн хохирол учруулах юм шүү.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна