Азгүйтэл
2013/01/09
Чөлөөт зах зээл дэх арилжааны банкийг үүсгэн байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан банкир бол Б.Мэдрээ. Нэлээд өвөрмөц, соньхон нэртэй энэ эрхэм гэр бүлийн амьдралаа анх зохиож, зурагт, хөргөгч худалдаж авах гээд тухайн үеийн ЗХУ-ын мэргэжилтнүүдэд 500-гаад номтой номын сангаа зарж байсан гэдэг. Тухайн үедээ маш их харамсч, гутарч байсан ч Б.Мэдрээ захирал хожим гэр орноо төвхнүүлчихээд төрөл бүрийн нэвтэрхий толинуудтай чамгүй сайн номын сантай болсон гэдгээ бахархан ярих дуртай. Харин Монголд ардчилал бий болсон тэр үеэс эхлэн банкны салбарт ажилласан ноён Б.Мэдрээ өдгөө санхүү, эдийн засгийн хувьд АН-ын гол түшиг тулгуур нь болж яваа. Тиймдээ ч түүнийг намынх нь нөхөд нь өнгөрсөн сонгуулиар “азтай дамшиг”-уудын эгнээ буюу жагсаалтын 11-т тунхагласан. Хамрамсалтай нь банкир эрийн аз дутан хамар доогуураа таслуулж саарал ордны гадна үлдсэн. Гэхдээ Б.Мэдрээ захиралыг шинэ засгийн газарт сангийн сайдын сандалд сайн нөхөд нь суулгах болов уу гэсэн олны таамаг байсан ч мөн л азгүйтэж “Шударга”-уудад суудлаа алдсан. Харин түүний гэргий хоёр хүү, хоёр охины ээж Ц.Заяа хэмээх мяраалаг нэгэн буй. Химич мэргэжилтэй Ц.Заяа бүсгүй одоогоос 10 гаруй жилийн тэртээ “Оргил рашаан” цехийг хариуцан ажиллах болсон төдийгүй ноён Б.Мэдрээгийн ар талыг гайгүй сайн харгалздаг юм гэнэ лээ.
 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин