
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” наадмын оны улс төр, нийгмийн онцлох хүнээр УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг шалгаруулсан. Энэ үеэр МАН-ын дарга Ө.Энхтүвшин түүнийг шинэ парламентад цөөнх болсон намд харьяалагдаж байгаагаас үл хамааран үйл хэрэгтээ цэгц шулуун хандаж, намынхаа гишүүдийг манлайлж чадсан гэдгийг онцолж байсан. Хамгийн хачирхалтай нь тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ хараахан сонгоогүй байгаа МАН-ын гишүүд энэ үеэр Д.Оюунхорол хатагтайг “Үзээд алдахад болохгүй нь юу байхав” хэмээж байсанд юм. Тэгэхээр МАН-ын акулууд битүүхэн санаагаа энэ үеэр гаргаад авсан байж магадгүй л юм. Болохгүй нь юу байхав. Саяхан БНСУ анхны эмэгтэй ерөнхийлөгчөө сонгочихсон шүү дээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна