
Монголын улс төрд 11 хатан ухаантан орж ирсэн нь урьд өмнө гарч байгаагүй сонин, содон үзэгдэл болсон. Нэг талаараа бүсгүй хүн олон байна гэдэг давуу талтай. Ямартаа ч “Нэг Ардчилал” клубын зохицуулагчаас эхлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдлын бодлого хариуцсан зөвлөхөөр хүртэл ажиллаж явсан, багагүй мэдлэг боловсролтой хатагтай бол УИХ-ын гишүүн М.Батчимэг. Бээжингийн Хэл Соёлын их сургууль, Тайваний Улс төрийн их сургууль, Монгол улсын Батлан хамгаалахын их сургууль, АНУ-ын Номхон далайн командлалын харьяа Ази Номхон далайн аюулгүй байдлын дээд курс гээд чамгүй олон сургуулийг дүүргээд авсан айхтар авхай. Харин түүний гэр бүлийн хувьд нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Түүний нөхөр Ц.Эрдэнэбаяр нь барилгын салбарт хүч үзэж яваа бизнесмэн залуу байдаг бөгөөд аль 13 настайгаасаа үерхсэн ангийн андууд гэнэ лээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна