Өнгөрсөн оны “шилдэг 12 улс төрч”
2013/01/02
"Өглөөний сонин"- оос олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар шалгарсан 2012 оны "Шилдэг 12 улстөрч"- ийг танилцуулж байна. Эдгээр эрхмүүд үнэхээр улс төрийн салбарт манлайлагч хийгээд шилдэг мөн эсэхийг та бүхэнд сэтгэгдэлд үлдээнэ үү.

1. Дэлхийн Монгол улстөрч- Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2012 онд Олон улсын «Hand off Cain» байгууллагаас «Цаазгүй ертөнц» хүндэт шагнал, ОУ-ын Олимпийн хорооны «Тогтвортой хөгжил ба спорт» шагнал, ДЭМБ-ын «Тусгай өргөмжлөл» хүртсэн. Монгол Улсыг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн.
2. Зангарагтай улстөрч- УИХ-ын дарга З.Энхболд
АН-ын ҮЗХ-ноос УИХ-ын даргад нэр дэвшүүлэхэд «Би энэ ажлыг 100 хувь хийж чадна» хэмээн зангаргаа харуулсан. Тэр үгэндээ эзэн болж яваа үзэл бодолдоо үнэнч улстөрчөөр шалгарч байна.

3. Шинэчлэгч улстөрч- Ерөнхий сайд Н.Алтанхуяг

Шинэчлэлийн  Засгийн  газрыг  толгойлж,   шинэчлэлийн бодлогыг тодорхойлж, төр, иргэний харилцааг хөгжүүлэх олон шинэлэг ажил хийснээрээ өргөмжлөгдлөө.

4. Шилдэг менежер-Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл
Замын түгжрэлийг арилгах, зөвшөөрөлгүй газар зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт тогтоох, нийтийн тээврийн шинэчлэлт, гэр хорооллын дахин төлөвлөлт, 2020 онд хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө зохиосноороо шалгарлаа.

5. Санхүүч улстөрч-УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга С.Баярцогт
АН-аас УИХ-д зургаан удаа сонгогдож, ард түмний баталж, Монгол   Улсыг дэлхийн зах зээлд хүлээн зөвшөөрүүлж чадсанаараа шалгарлаа.

6. Тууштай улстөрч-УИХ-ын гишүүн Ц.Нямдорж
УИХ-д хамгийн олон удаа буюу таван удаа сонгогдохдоо үзэл бодолдоо тууштай үнэнч байж, МАН-ын төмөр дуу хоолой болж байна.

7. Мэдрэмжтэй улстөрч-ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг
Шинэчлэлийн Засгийн газрыг удирдаж, Монголын улстер дэх АН-ын үзэл баримтлалыг цаг үед нь тохируулан намаа чадварлагаар удирдаж ирсэн.

8. Мятрашгүй улстөрч-УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин
МАН-ын лидер, 2012 оны УИХ, нкйслэл, орон нутгийн сонгуулиудад дараалан ялагдсан хүнд үед МАН-ыг удирдаж байгаа мятрашгүй тэмцэгч чанараараа шалгарлаа.

9. Хөдөлмөрч сайд-ҮХАА-н сайд Х.Баттулга
Төмөр замын шинэчлэл, хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн шинэчлэлийг эхлүүлсэн.   МоАХ-ны   үйл   ажиллагааг идэвхжүүлж, ардчилагчдын нийгмийн асуудлыг шийдсэн байна.

10. Шийдэмгий улстөрч-Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
Олон   бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч хууль, эрх  зүйн  эрс  шинэчлэлийг  зоригтой  эхлүүлсэн  залуу улстөрч.

 11. Нийгмийн зүтгэлтэн улстөрч-УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
Боловсрол, Гэр бүл, Тэтгэврийн зөрүү арилгах  тухай хуулийн төслүүдийг санаачлан батлуулсан, УИХ-д МАН-ыг хамгийн олон удаа тэргүүлсэн төмөр хатагтай.

12. Туйлбартай улстөрч-Д.Эрдэнэбат
2012   оны  УИХ-ын  сонгуульд  АН-ыг  удирдан  ялалт байгуулж,  УИХ-д олонх болсон, АН-ын бүлгийн даргын ажлыг хашиж байна


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • elbegdorjoo ta jaaxan xneleg bail da naad alban tyshaal chini monxiin jm yy dibaajin jm yy cereech cexeereech yxaaraach yxaand chini yxna ishig ynachaagui bol
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • deedex ni cyydlaa oloxgui bol doodox ni guidlee oloxgui gej mongol ardiin zuir ug bdag daa
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • unen jm gej ju ch bxgui mongold argagui s de eronxiilogch ni iim bxad
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • unen jm gej ju ch bxgui mongold argagui s de eronxiilogch ni iim bxad
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • ene xumuuc icheecei
    2013 оны 01 сарын 03 | Хариулах
  • bayrtsogtiig sanhuuch gewel enduurel bolno tegeheer ogloonii soniniihon naaduulaas chine mongo saasan bhdaa
    2013 оны 01 сарын 02 | Хариулах
  • soko
    Bayartsogt gej neg teneg alia yum yun shildeg ve
    2013 оны 01 сарын 02 | Хариулах
Сонин хачин