Өнгөрсөн онд аймгийн засаг ноёд авилга хийгээд албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр “аавынд” морилоод байсан. Уг нь хэд хэдэн эрхэм хамтдаа хорих ангийг зорих байсан ч зарим нь замаасаа буцсан.
Тэгвэл 2013 оноо “аавынд” угтсан хоёр засгийг та бүхэнд товчхон танилцуулъя.
Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, ИТХ-ын дарга Д.Батсайхан нарт Хан-Уул дүүргийн шүүхээс төсвийн мөнгө шамшигдуулсан хэмээн 2-3 жилийн хорих ял оноосон.
Эрхэм экс засаг Э.Цасчихэрийг Увс аймагт барихаар төлөвлөсөн Нарийны голын 325 км, Тээлийн голын зам, гүүрийн барилгын ажлыг өөрийн “Мөнхжим” компаниар гүйцэтгүүлэхээр 710 сая төгрөг завшсан, төрийн албан хаагчдын таван давхар орон сууцыг дөрвөн давхар болгон барьсан гэх урт хошуут Увсын иргэдийн мэдээллээр АТГ-т шалгаж, Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албан тушаал эрх мэдлээ хэтрүүлж, онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр ялласан юм.
Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.
Удаах нөхөр нь Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнх. Мөн л сурсан зангаараа суусан газраасаа шороо атгасан эрхэм. Албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэмээн түүнийг Баянзүрх дүүргийн шүүхээс 5.1 жилийн ял оноосон. Нэг үгээр хэлвэл Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Мөнхжаргалаас хэмээх эрхмээс хоёр сая төгрөгийн авлига авсан хэмээн 5.1 жилийн ял оноосон юм. Гэхдээ Нийслэлийн шүүхээс анхан шатнаас оноосон 5.1 жилийн хорих ялыг 2.6 жил болгон хөнгөрүүлсэн.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна