
Магадгүй энэ оны хамгийн ууч хүнээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг тодруулж болох бололтой. Хэдхэн хоногийн өмнө Х.Тэмүүжин сайдыг заналхийлсэн захидлыг бичсэн ШШГЕГ-ын дарга асан, генерал Ц.Ганхүүгийн эхнэр Н.Нарантуяаг Цагдан хорих төвд бусдыг дарамталсан, заналхийлсэн гэх үндэслэлээр түр саатуулаад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр суллахаар сайд үүрэг даалгавараа өгсөн юм байх. Цаадах айхтар дарамтлагч хатагтай нь УИХ-ын Тамгын газарт олон жил ажилласан бөгөөд нөхрийг нь албан тушаалаас нь чөлөөлж, хүүг нь цагдаагаас халсанд гоморхож Х.Тэмүүжин сайддаа хаяглан сүрдүүлэг бүхий захидлыг илгээснээ мөрдөн байцаалтын явцад хүлээсэн гэнэ. Тэгээд манай ууч сэтгэлтэн сайд маань түүнд эрх чөлөөг бэлэглэж байгаа бололтой. Уг нь Улсын сайд битгий хэл жирийн иргэдийг айлган сүрдүүлж заналхийлэх нь хуульд, зүйд үл нийцэх учиртай. Тиймээс тэр дарангуйлагч авхайд арга хэмжээ авч дараа дараагийн эрхмүүдэд сануулга болгох хэрэгтэй байсан болов уу.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна