
“МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эслийн бүлгээс УИХ-д суух 11 дэхь гишүүний нэр гарсан ч тангарага өргүүлэхгүй байсаар багагүй хугацааг өнгөрөөлөө. Мэдээж энэ суудалд МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Монгол банкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар, Ц.Оюунбаатар нарын аль нэгийг суулгана хэмээн ярьж байсныг олон хүн мэдэх. Бүр ямар зорилгоор УИХ-ын гишүүний батлах өвөртлүүлэхгүй удсаныг ч хүмүүс мэдэж байгаа. Ямартаа ч Э.Батшугарыг суулгахаар намын зүгээс улайрч байсан ч баттай эх сурвалжийн хэлж буйгаар маргааш болох чуулганы хуралдаан дээр Ц.Оюунбаатарыг тангарага өргүүлэхээр болсон байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна