Ардчилсан намынхан төрийн толгойд ганц гарсан дээрээ дөмөгхөн бужигнуулаад бас хөлжөөд авья хэмээн шударч байгаа. Хамаг л яамд, агентлаг бүр сүүлдээ аймгийн засаг гэххурган дарга хэмээх тэрүүхэндээ л мөнгө угаахад хамгийн тохиромжтой албанд өөрсдийн ураг садан юу л байдгийн тэр бүхнээ зүтгүүлж яваа. Ерөнхийлөгч ах данзанаа, Ерөнхий сайд хүргэн хүүгээ, Хуульзүйн сайдтан дүүгээ гэх мэтээр АН-ын түшээд аль хэдийнэ амраг садангуудаа дарга болгочихсон. Тэгвэл хамгийн сүүлийн ураг садангийн томилгоогоор хэдхэн сарын өмнө гэргийгээ хөдөө аж ахуйн яамны газрын албаны даргаар өргөмжилж байсан УИХ-ын гишүүн А.Бакей. Тэрээр өөрийн төрсөн дүү А.Манкей хэмээх эрхмийг Баян-Өлгий аймгийн засаг даргаар залахад ихээхэн тус хүргэсэн сурагтай. Гэхдээ чадаж байвал УИХ-ын гишүүний дүү байна уу, хүү байна уу хамаагүй л дээ. А.Бакейн дүү дарга болж болохгүй гэсэн хууль байхгүйгээс хойш. Гэхдээ л...
Сэтгэгдэл байхгүй байна