Хууль зүйн сайдын шинэчлэ
лд дургүйцсэн үү, халаа сэлгээнд хатуурхсан уу, аль эсвэл түүний өстөн үү гэмээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өнгөрсөн 10 дугаар сарын 10-нд заналхийлсэн утгатай захидал ирсэн билээ. Түүнд “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь. УБ хот БЗД Жамцаас” хэмээн хаяглаж, ирүүлсэн тус захидлын эзнийг өчигдөр бид эмэгтэй хүн байж магадгүй гэж сэжиглэж байсан билээ. Тус захидалдаа “Аятайхан байхгүй бол юу болохыг мэдэж байгаа биз. Зүгээр явж байхад чинь автын осол, хоолонд чинь хор...” гэхчилэн сүрдүүлсэн байгаа. Тэрхүү захидлыг сайд ярихдаа тэрбээр тухайд үед түүнийг цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад бүтцийн өөрчлөлтөөр халагдсан эрхэмүүдийн нэг гэж байсан ч жинхэнэ эзэн нь Төрийн ордон дотор байсан аж. Учир нь тус захидлыг ирсэн даруйд хууль хяналтынхан шуурхай ажиллаж эхэлсэн бөгөөд яг хэн гэдгийг нь мэдчихээд ийнхүү ярьсан тодорхой юм. Төрийн өндөр албан тушаалтанг тэр дундаа Хууль зүйн сайдыг ингэж заналхийлнэ гэдэг хэн бүхнээс гарахгүй зориг. Харин энэ зориг эмэгтэй хүнээс гарсан гэхээр хачирхалтай. Сайдын ярьж байгаагаар бол тэрхүү захидлын эзэн нь эмэгтэй хүн. Тэр дундаа Төрийн ордонд ажилладаг бүсгүй юм байна. Хүүхдүүд нь цагдаад, нөхөр нь ШШГЕГ-т ажиллаж байгаад халаа сэлгээнд өртсөн нь ингэхэд хүргэсэн болзошгүй аж.
Цагдаагийнхан “ШШГЕГ-т удирдах алба хашиж байсан нэгэн эрхэм эхнэртэйгээ нийлж дээрх захидлыг бичсэн” гэж дүгнэсэн. Гэхдээ хэд хоногийн өмнө тэрхүү эрхэм одоогоор эхнэртэйгээ гадаадад явж байгаа гэх мэдээллийг бидэнд өгч байсан бөгөөд хэрэв энэ мэдээлэл үнэн бол тэднийг гадаадаас ирэхэд нь Төрийн өндөр албан тушаалтыг заналхийлсэн гэх үндэслэлээр баривчилна хэмээж байсан.
Харин өчигдөр Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг ална заналхийлсэн эмэгтэйг баривчилжээ. Гэвч тэрхүү эмэгтэйг баривчилсан гэдгээс өөр хэн болох, хаанаас баривчилсан, ямар учраас ингэж заналхийлсэн гэх албан ёсны мэдээлэлийг хяналтын байгууллага өгөөгүй байна.
Сэтгэгдэл байхгүй байна