
МАН-аас УИХ-д удаа дараалан суудал эзэлж, улстөрийн лидер болсон Д.Арвин хатагтайн АН-д орсон явдал “ариун”, “эс ариун”-ыг хэлж мэдэхгүй ч МАН-ын нөхөд нь түүнийг сэтгэл дотроо хараан, зүхэж суугаа. Үнэхээр ч сүүлийн хэдэн жилийн ноёрхолоо алдаж, хүнд хэцүү цагийг туулж яваа тэдэнд энэхүү үйл явдал томоохон цохилт болсон гэлтэй. Ямартаа ч МАН-ын лидерүүдийн нэг түүнтэй олон жил нэг танхим, нэг намд, нэг зорилготой явсан журмын нөхөр нь Ц.Нямдорж “Өмнө нь эрчүүд нь урваж байсан бол одоо эмэгтэйчүүд нь уравдаг үзэгдэл өнөөдрийн улс төрд бий боллоо. Д.Арвин дарга нарын хормойгоор гүйсэн л хүн байсан” хэмээн түүнийг тодорхойлж байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна