Юу гээд хэлчихэв ээ
2012/12/19
МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгээд эхэлчихсэн бололтой. Нэлээд ач холбогдол өгч байгаа нь ч ойлгомжтой. Одооноос бараг сурталчилгаа энэ тэрээ эхлэх санаатай байх шиг. УИХ-ын гишүүн Я.Содбаатар саяхан баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг нэлээд нухацтай гэгч нь тайлбарлаж, бараг л МАН-ын хүн гарах ёстой, МАН-аас өөр сонголтгүй мэтээр ярьж явна.
“Монгол Улсын Ерөн¬хий¬лөгч УИХ, Засгийн газар нэг намын харьяалалд орох нь хүчний тэнцвэр алдаг¬даж, нэг нэгнээ хянах боломжгүй болно. Тиймээс Ерөнхийлөгчид нэр дэв¬шигч хүчний тэнцвэрийг хангах хүн байх ёстой гэж үзэж байна. МАН-аас нэр нөлөөтэй, ажиллаж чадахуйц хүнийг дэвшүүлнэ. Ингэс¬¬нээр ялалт байгуулах боломж¬той. Мэдээж гол өрсөл¬дөөн МАН, АН-ын дунд болох нь ойлгомжтой. Тиймээс парламентад суу¬дал¬тай улстөрийн хүчнүүд энэ сонгуулиар МАН-тай хам¬тарч ажил¬лаасай гэж хүсч байна” хэмээсэн. УИХ, Засгийн газрыг хянана гэвэл АН-ын хүн байж яавч болохгүй, тэгэхээр гол өрсөлдөгч нь нурана...  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин