Харагдаач
2012/12/17
Н.Энхбаярыг хэлмэгдүүллээ хэмээж байгаа МАХН-ынхан энэ долоо хоногт засгаас гарах үгүйгээ шийдэх ёстой. Ер нь бол Н.Энхбаярын асуудлыг шүүх шийдсэн. Энэ хүнийг хэлмэгдүүлсэн эсвэл хүний эрхийг зөрчсөн гэж шүүх ердөө ч үзээгүй. Ганц хоёр хэргийг нь хэрэгсэхгүй болгож харин ч ялыг нь хөнгөлсөн. Гэхдээ Н.Энхбаярт дахиад нэг удаа шүүхэд гомдол гаргах эрх байгаа болохоор цагаатгах магадлал маш өндөр.  Ямартаа ч МАХН-ынхан засгаас гарч чадахгүй хэмээн олон хүн хэлж байгаа.  УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат “Энэ асуудлыг шүүх, сонгуулийн ерөнхий хороо шийдэх болохоор МАХН засгаас гарч харагдаач” гэдгээ хэлээд амжсан. Тэр энэ үгээрээ дуу гаргагч гишүүдийн нэг болж байгаа юм.  
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин