Сономпил ээ гэж
2012/12/14
Өнгөрсөн  сонголтын  балгаар УИХ-д хөрөнгө мөнгө хэтэвчээ зузаатгах гэсэн хэсэг нөхөд “завилж” суучихаад бүр засгийн газрын хэдэн сайдын суудлыг булаацалдаж дээр дооргүй юм дэгдээж арай олон оронтой тоо хэлсэн эрхмүүд нь тэндээ тухалсан.
Тэдний нэг нь яах аргагүй “Залуу монгол”-оор овоглосон М.Сономпил хэмээх бизнесмэн сайдтан. Дархан-Уул аймагт  удаа дараалан сонгуульдаж, өөрийнхөө төлөө саналаа өгөхийг эрээ цээргүй гуйн өнөө л сурсан аргаараа дарга цэрэггүй хордлого автал “архинд умбуулан” байж Их хуралд суусан тэр цаг 2004 оных. Тэгэхдээ бүр засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож басхүү хэл амны бай болоод амжсан нөхөр. Харин бурханд одсон ахынхаа нэрээр гарч ирсэн түүнийг Дархан-Уулынхан 2008 онд “даагаа нэхэхээр” давхиад очиход нь нүүр өгөөгүй, тэгэх шалтаг ч байгаагүй гэдэг. Гэвч аз ёндоо нь далласан уу Н.Энхбаяртай нэгдсэнийхээ ачаар энэ жилийн жагсаалтаар саарал ордондоо гүйгээд ирсэн. Тэгэх тэгэхдээ бас л Эрчим хүчний сайдаар тухлаад авсан гэхээр азтай бас мөнгөтэй “дамшиг” гэхээс өөр юу ч гэх билээ. Энэ мэт эрчим хүчний сайдын өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар дэнсэлвэл маш урт үлгэр, тууль болох биз.








Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Chadaj bgaa yumand arga bhguiee gej chadahgui bgaa humuusiin hohi chin dee amjilt
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • Tsergiin Angie dampuuruulj idsen le geed yahsaraa said boldog bn dahiad idej uuh biz
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • АХЫНХАА НЭРЭЭР ГАРЧ ИРЧИХЭЭДӨӨДГҮЙ ЗАН ГАРГАДАГ НОВШИЙН ЭР ДӨӨӨӨ
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
Сонин хачин