
Цөмийн энергийн газрын даргаар ажиллаж байхдаа багагүй хэл аманд өртөж явсан эрхэм бол С.Энхбат. Цөмийн хаягдлыг булшлах, эс булшлах тухай асуудлаар нэлээд сенсааци дэгдээж, улмаар ажлаасаа чөлөөлөгдөж байсан энэ хүн саяхан Монгол Улсаас Кувейтэд төлөөлж суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон. Түүний энэхүү томилгоог улс төрийн хүрээнийхэн болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл янз бүрээр тайлбарлаж байгаа. Өнгөрсөн сонгуулиар ардчилсан намын талд ажиллаж, тэдний төлөө нойр хоолгүй зүтгэснийхээ үр шимийг хүртлээ гэх мэтээр. Харин С.Энхбат элчин сайд үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Сонгуулийн үеэр ч тэр, одоо тэр. Ардчилсан намд ажиллаагүй гэдгээ. Харин “Мэргэжлийн хүний хувьд ерөөсөө энэ улс төрөөс хол байхыг хичээдэг хүн. Чи улс төрөөр оролдохгүй бол, улс төр чамаар оролдоно гэдэг шиг л юм болсон. Улс төр надаар хэтэрхий их оролдсон” хэмээж байгаа. Тэгэхээр тэр биш, АН-ын нөхөдүүд л түүнийг аргадаж, араас нь гүйж бүр оролдоод байгаа бололтой. Энэ элчин сайдын томилгоог ч тэр хүсээгүй, АН-ынхан л түүнийг суухыг хүссэн байх нь.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна