Гишүүн болмооргүй байна
2012/12/14
Өчигдөр гурван гишүүн тангараг өргөж, батламжаа гардсан. Тэгвэл тэдний тангараг өргөсний дараагаар шинэ гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 98.3 хувийн саналаар баталсан юм. Яагаад 100% дэмжээгүй юм бол гэж та гайхаж байна уу. Ганцхан гишүүн татгалзсан кноп дарсан нь Д.Сарангэрэл гишүүн өөрөө байсан юм. Анх удаагаа гишүүн болж, хэтэрхий сандарсан учир буруу кноп дарсан нь тэр байх. Бусдаар бол У.Хүрэлсүхийгээ дуурайж орж ирмэгцээ гишүүнээс татгалзана гэж байхгүй байлгүй дээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • ХЭХЭХЭ ЗАА ЯАХНАВ ДЭЭ
    2012 оны 12 сарын 19 | Хариулах
Сонин хачин