
Ерөнхий сайд олон дагуултай. Тэмцэгч ахайтан Г.Баасангаас эхлээд л бие хамгаалагчид хүртэл нь дурьдвал мөн ч олон нэрс хөвөрнө. Түүний мартсаныг нь сануулж, төрийн ажлыг түүчээлэхэд нь тусалж суудаг эрхэм бол АН-ын экс генсек, экс гишүүн, экс сайд Л.Гансүх. УИХ-ын гишүүнээр хоёр ч удаа суугаад амжсан бүр сайдын сэнтийд хүртэл баттайгаар оршин тогтнож чадсан улс төрийн мундагуудын нэг гээд хэлчихэд буруудахгүй. Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэсэндээ албан болон орон тооны бус хэдэн зөвлөхтэй нь харьцуулахад арай л баавартай байдаг энэ эрхэм өнгөрсөн сонгуулиас хойш сураг тасраад нам гүмхэн байлаа. Тэгтэл саяханаас л нэг сайдын ахлах зөвлөхийнхөө албанд сууж буйгаа мэдэгдэн хаа нэг хамт яваа харагдах болсон нь учиртай. Ямартаа ч экс гишүүн маань өнгөрсөн сонгуулиар өвдөг шороодсон ч ажилгүйчүүдийн эгнээнд ороогүй байна. Тэр төрд ажилласаар л...

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна