
УИХ-ын гишүүний батлахаа гардаж улиран ажиллахаар болсон УИХ-ын даргын зөвлөх Г.Батхүүгийн сэтгэгдэл ихэд тааламжтай байгаа бололтой. “Өнөөдөр УИХ-ын сонгууль шинэ хуулийн орчинтой болж, хууль хэрэгжиж байна гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Шинэчлэлийн эхлэл зөв тавигдаж байна. Урьд нь сонгууль будлиантай боллоо гэж яригдсан ч дараа нь бүрэн эрх нь хэрэгжээд явчихдаг байсан. Харин одоо сонгогдож, нэр дэвшиж байгаа хүмүүс ч хариуцлагатай болж, сонгогчид нь ч хариуцлагатай сонголт өгдөг болжээ. Ард түмний сонголт жинхэнэ утгаараа УИХ-д туслаа” хэмээх мундаг ярилцлагыг өгсөн. Үнэхээр сонгогчдын санал үнэн мөнөөрөө энд туссан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Харин шинэ хууль АН-ынханд хэрхэн үйлчилж байгааг л бид харлаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна