Би баатар гэж үү
2012/12/13
УИХ-ын гишүүн Ж.Батзанданг угийн тэмцэгч маркын нөхөр гэдгийг хүн бүр мэднэ. Өдгөө ч төрийн ордонг түйвээж тэмцэгч зангаа гаргасаар л байгаа. Энэ нь ард түмэн таалагдаж байгаа гэж хачин их. Хэлэх юм байхгүй. Түүнийг баатар л гэнэ, мундаг л гэнэ, браво л гэнэ.  Уг нь улс төрд нэг иймэрхүү имижтэй хүн байх нь зүгээр. Гэхдээ мань хүн хааяа жаахан хэтрүүлчих гээд байдаг гэмтэй. Юм бүхэнд нэг савчсан, далдганасан хүүхэд байдаг даа. Тэр яг л тийм. Хэрэгтэй хэрэггүй нь хэнд ч хамаагүй. Тэмцэж, хэрэлдэж ард түмнээс “оноо” цуглуулж л байвал боллоо гэсэн шиг. Өчигдөрхөн Шадар сайдыгаа тэр жийгээдхэв. Ажлаа хийж чадсангүй, үүргээ ухамсарласангүй гээд л огцоруулах энэ тэрдээ тулсан. Яг энэ асуудлаар бол Онцгой байдлыг сайжруулах чиглэлээр Шадар сайд үүрэг чиглэл өгч ажиллаж байгааг Ж.Батзандангаас бусад нь сонссон байх. Одоо болтол олдоогүй байгаа ээж, хүү хоёрын тухайд, тухайн харьяалал бүхий газрынх нь онцгой байдлын албанд үүрэг, даалгавар өгсөн. Шуурхай энэ тэрийг хүртэл ажиллуулсаныг олон хүн харсан байх учиртай. Бүр ажлын хариуцлага алдаа гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын албаны даргыг  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.  Ямар тэр  Шадар сайд чинь хаана осол аваар, байгалийн гамшиг болох бол гээд өөрөө энэ тэнд тэнүүчилж байлтай биш. Орон нутгийн Онцгой байдлын газрууддаа л үүрэг даалгавар, лүндэнгээ буулгаж, тэрийгээ харин сайн хянаж, үргэлж бэлэн байдалд байлгах хэрэгтэй байх. Гэхдээ энэ дээр нухацтай хандах хэрэгтэй байсан гэвэл бас үнэн. Ард нь хүний алтан амь яригдаж байгаа учраас. Гэвч ийн улс төржүүлж, нэгнийгээ шантаачилж цаг нөгцөөх нь учир дутагдалтай. Тэгж хэрэлдэж халаа сэлгээ хийж байхын оронд хамтраад ч болтугай тэр Онцгой байдлаа эрчимжүүлэх хэрэгтэй болов уу.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Уншигч
    Хэн нэгэндээ хэлж сануулж цочроо өгч байх нь зөвшдээ ТВ-ээр хэлсэн үг нь үнэн л дээ
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
Сонин хачин