Д.Тэрбишдагва огцор
2012/12/12
Аливаа үйлдвэрлэлийн осол аваар, байгалийн гамшигаас хүний амь насыг аврах онцгой байдлын газрын үйл ажиллагаа болон техник шаардлага хангахгүй, зохион байгуулалт муу байгаатай холбогдуулан уг салбарыг хариуцсан Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах шаардлагыг УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүргүүллээ.  Уг шаардлагаа эхний ээлжинд шадар сайдад өөрт нь хүргүүлсэн бөгөөд тэрээр “ Өнгөрсөн сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрний мөс цөмөрч 27 настай эмэгтэй С найман сартай хүү Ш-ийн  хамт осолдоход өнөөдрийг хүртэл олох, аврах ажилд анхаарал тавьж, үр дүн гаргаагүй. Мөн  Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд осол гарч гурван хүний амь нас эрсдсэн осолд ч хариуцлагагүй ажилласан” хэмээн үзжээ.  Тиймээс салбар хариуцсан шадар сайд Д.Тэрбишдагвыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байгаа аж.  

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин