
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл захирамж гаргаж, Баянгол дүүргийн Засаг даргаар Дэмбэрэлийн Оросоо, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар Даваасүрэнгийн Бадарсан нарыг батламжилж, албан тушаалд нь томиллоо. Гэхдээ энэ хоёр эрхмийг ганцхан шөнийн дотор амжуулаад албанд нь суулгачихсан гэнэ лээ. Өчигдөр өдөр л засаг даргын ажлаа хийж явсан эрхмүүд өглөө босоод ирэхэд нь өөр хүн сандалыг нь эзлээд сууж байсан хэмээн эх сурвалж хэлж байна. Ямартаа ч шинэ албанд томилогдсон засаг ноёддоо амжилт хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна