
МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог, Увс аймагт нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референтээр ажиллаж байсан, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарын сонгогчдод мөнгө тараасан, оюутнуудыг авч зугтсан гэх хэргийг Баянгол дүүргийн шүүхээр шийдвэрлэсэн. Шүүх бүрэлдэхүүн Я.Баттогтох, Ш.Чинбат нарт Эрүүгийн хуулийн 130,2-т заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин үржүүлсэнтэй тэнцэхүйц мөнгөн дүнгээр торгохоор болсон байна. Өмнө нь Увс аймгийн МАН-ын дарга Н.Жамсран, Т.Лхагва, Т.Гансүх нарт мөн ижил ял оноосон талаар бид мэдээллэж байсан.
Тиймээс Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх УИХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг сонгуулийн хууль зөрчөөгүй гэж үзсэн Увс аймгийн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгоод буй юм. Улмаар гурван шүүх хурлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын сонгуулийн хууль зөрчсөн нь илрээд байгаа юм. Тиймээс УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу СЕХ тун удахгүй тэдний мандатыг хүчингүй болгох асуудлыг хэлэлцэх ёстой аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна