Их юм хийжээ, энэ хүн
2012/12/11

АН-ынхан Ардчиллын баярын хурал зохион байгуулж ардчиллын үйлсэд хувь нэмэр оруулсан хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнаж урамшуулсан.  О.Магнайгаас эхлээд олон хүн одон тэмдэгээр энгэрээ цоолсоны дотроос хамгийн сонирхолтой нь Өмнөговь аймгийн засаг ноён Б.Бадрааг шагнасан явдал. Тодруулбал түүнийг  “Чингис хаан” одонгоор шагнажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнд шагнал гардуулахдаа “Ардчиллын үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хүн бол яах аргагүй Б.Бадраа. Учир нь тэрээр Өмнөговь аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байх хугацаандаа хоёр ч удаа аймагтаа намаа ялуулж чадсан бөгөөд Өмнөговь аймгийн Засаг даргаар дахин дөрвөн жил ажиллахаар улиран сонгогдоод байгаа юм” гэсэн байна. Уг нь ууж идсэнээрээ аймгуудын засаг ноёдын тэргүүн эгнээнд явдаг санагдах юм. Ямартаа ч түүнтэй хамт энэхүү шагналаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг шагнагдсан юм. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин