
МАХН-ынхан засгийн газраас гарах асуудал олны анхаарлыг татаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт намын дарга Н.Энхбаярыг хянан хэлэлцэж дээд шүүх түүний ялыг 2,6 жил болгон хөнгөрүүлсэн. Гэвч хамтарсан засгийн газарт байгаа МАХН-ынхан хүсэн хүлээсэн үр дүндээ буюу Н.Энхбаярыг цагаатгах гэсэн явуургүй аргаа биелүүлж чадаагүй. Энэ асуудал МАХН-ынханы толгойг гашилгаад байгаа юм. Нэгэнт даргыг нь цагаатгахгүй бол засгаас гарна хэмээн мэдэгдчихсэн болохоор тэд одоо яахаа мэдэхгүй бүлтэгнэж сууна. Ямартаа ч энэ талаар “МАХН-МҮАН”-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг дараах хариултыг өгсөн юм. “Эвслийг бүрдүүлж байгаа нэг нам нь дангаараа шийдэхгүй шүү дээ. Хамтарч ажиллаж байгаа гишүүддээ тодорхой чиглэл өгсөн юм байна. Гэхдээ Удирдах зөвлөлийн хурал хуралдаад тодорхой чиглэл өгвөл тэрийг нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг авч хэлэлцэх ёстой. Одоогоор МАХН-ын албан ёсны тоот бичиг ирээгүй байна. Засгийн газар тогтвортой ажиллах ёстой. Хэрэв Засгийн газраас гарлаа гэхэд би бүлэг удирдаж байгаа хүний хувьд Засгийн газарт ажиллаж байгаа хүмүүсээ ажлаа үргэлжлүүлж хийгээсэй гэж хэлнэ. МАХН-ын гаргасан шийдвэр тухайн цаг үедээ л гаргасан шийдвэр. Тиймээс Бүлгийг эрсдэлд оруулах асуудлыг хэн, хэн нь гаргахгүй. Эвсэл задрахгүй.” хэмээлээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна