Сүүлийн үед МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат хэмээх эрхэм улс төр болон нийгэмд болж буй хууль бус үйлдлийн эсрэг хүчтэй тэмцэх болсон. Дан ганц энэ хүн ч гэлтгүй Монголын залуучууд, ард иргэдийн санал санаачлагаар олон арван хууль бус үйл ажиллагааг таслан зогсоосон баримт бий. Өчигдөр буюу энэ сарын 9-нд “Сэргэх цаг боллоо” сэдэвт шууд нэвтрүүлэг МҮОНТ-ээр гарсан. Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан болсон эл нэвтрүүлэгт Х.Баттулга сайд тэргүүтэй эрхмүүд оролцож энэ сэдвээр асуудал хөндөн ярина лээ. Гэхдээ ард түмний хүсэн хүлээж байсан үр дүнд хүртэл ярилцаж чадаагүй. Нэг үгээр хэлбэл хангалтгүй. Уг нь УИХ-ын дарга З.Энхболдыг шууд нэвтрүүлэгтээ уриад байсан ч тэрээр “амжихгүй” гэсэн хариултыг өгсөн. Үнэхээр ч УИХ-ын дарга хүн ажил ихтэй байдаг байх. Гэхдээ З.Энхболдыг авлигын эсрэг ярьж, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн тэр үүргээ ухамсарлах болов уу гэж олон хүн найдаж байсан. 


Сэтгэгдэл байхгүй байна