Албан бус бүлэг ажлаа эхэллээ
2012/12/07
УИХ-д нэгэн шинэ бүлэг мэндэллээ.  Эл бүлэг нь албан бус бөгөөд цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх болон цөмийн энергитэй холбоотой бүхий л хууль бус ажиллагааг таслан зогсооход анхаарал хандуулан ажиллах гэнэ. Одоогоор УИХ-ын гишүүн Ж.Батзанданаар  ахлуулсан уг бүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, Х.Болорчулуун, С.Бямбацогт, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл нар хамтарч ажиллахаар болсон аж. Түүнчлэн өнөөдөр албан бус бүлгийн үйл ажиллагаа эхэлж байгаа бөгөөд эхний ээлжинд  Монгол улсад төмөрлөг олборлодог гэх нэрээр уран олборлож байгаа Хятадын  Хунбоу, Шин Шин хэмээх хоёр компанийн үйл ажиллаааг зогсоохыг Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаярт даалгасан юм. Мөн уран олборлож байгаа байгууллагуудаас нөхөн сэргээлтийн төлбөрийг авах,  дахин лиценз олгохгүй байх,  ураны хайгуул олборлолтын замбараагүй байдлыг зогсоох үүрэг өгчээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин