
МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал яг одоо Улсын Дээд шүүхэд үргэлжилж байна. Шүүх танхимын тэргүүн С.Нямжав, шүүгч Т.Уранцэцэг, Д.Эрдэнэбалсүрэн, Х.Батсүрэн, Б.Бат-Эрдэнэ нар шүүгчээр ажиллаж байгаа бол Нийслэлийн прокурорын газрын орлогч, про¬курор Ё.Сагсай, про¬курор О.Мөнхбаатар нь хяналт тавин ажиллаж байгаа юм. Харин МАХН-ынхан төдийгүй О.Баасанхүү гишүүн энэхүү хурлыг эсэргүүцэж байгаагаа мэдэгдсэн. Тэрээр “Мөрдөн байцаалт, анхан болон давж заалдах шатны шүүх дээр яллах чиг үүрэгтэй оролцож байсан прокурорыг өнөөдөр хяналтын чиг үүрэг дээр ажилуулна гэдэг бол Монголын түүхэнд байгаагүй үйл явдал. Хяналтын шүүх бол анхан шатны болон давж заалдах шүүхийн шийдвэрийг хянах ёстой. Өмнө нь гаргасан шүүхийн шийдвэр нь зөв гарсан уу, буруу гарсан уу гэдэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй. Тэгэхээр энд сонирхолын зөрчил гараад байгаа юм. Өөрөө яллах чиг үүрэгтэй байж, яаж шийдвэрийг хянах юм. Энэ бол төрийн хүчирхийлэл болж байна” хэмээсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна