Улс төрийн зөнөглөл
2012/12/07
“Улс төрийн зөнөглөл” гээч нэр томъёог УИХ-ын гишүүн, Шадар сайд Д.Тэрбишдагва анхлан олонд сонордуулсан. Чуулганы хуралдаан гэхээр л улс төрчдийн, мань 76-ийн хэрүүлийн гол индэр болж өнгөрдөгийг хүн бүр мэднэ. Тэгвэл МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэлэлцэх хуралдаан дээр дээрх нэр томъёог УИХ-ын гишүүн Ц.Нямдоржид ёслол төгөлдөр өгсөн. Бүр бахдалтай нь аргагүй /МАН-аас бусад намын гишүүд/ алга ташин баяр хүргэж ирээд өгнө лээ. Ямартаа ч та бүхэнд шадар сайдын хэлсэн үгийг хүргэе. “Сүүлийн үед Ц.Нямдорж гэдэг нөхөр орой болгон телевизийн нэвтрүүлэгч аятай камерт суучихаад юм яриад байгаа юм. Улаантан л гэнэ, цагаантан л гэнэ, урвагч л гэнэ. Хүн нас ахиж зөнөглөхөөрөө нэг иймэрхүү байдлаар яриад байдаг даа. Яг л тийм юм болсон. Гэхдээ Ц.Нямдорж насаараа улс төрөөр явсан болохоор улс төрийн зөнөглөл гээч юм болсон байна. Ирэх дөрвөн жилд их юм ярих байх. Гэхдээ Ц.Нямдорж хэдий чинээ ярина, бидэнд төдий чинээ ашигтай. Ц.Нямдорж шударга дүр гаргаж ярьдаг бол хэн ч хүлээж авахгүй. Ц.Нямдорж биднийг урвагч гэж байна. Би 2004, 2008, 2012 онд бүгдэд нь МАХН-аас нэр дэвшсэн. Өнөөдөр МАН-аас нэр дэвших гээд Увсдаа очиж чадахгүй сайдын суудалд зууралдаж байгаад нэрийн жагсаалтанд орчихоод одоо энд үглэгч болоод сууж байгаа юм. Миний талаар зөндөөн юм ярьсан. Сонгино-Хайрхан дүүрэгт хүртэл очоод их юм ярьсан.  Энэ хүн очсон учраас миний рейтинг өсөөд байдаг байхгүй  юу. Тийм болохоор их баярлалаа Ц.Нямдорждоо” хэмээсэн. Бас ч сайхан санаа байгаа биз Д.Тэрбишдагва гишүүн ч мөн адил олон жил улс төрөөр орооцолдсон болохоор тун удахгүй тэр зөнөглөл гээчийг тусах байх даа.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин