Н.Энхбаярын хэргийг хэлэлцэж байна
2012/12/07
Яг одоо Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаяр, Д.Дуламсүрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна. Уг нь шүүх хуралдаан өглөө 09:10 минутанд эхэлсэн ч “яллагч болон шүүгчээс татгалзах хүсэлтийг шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс гаргасан, Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл япон улсад ажлаар яваагаа бичгээр уламжилсан бөгөөд өөрийн биеэр шүүх хуралд оролцох хүсэлтэй байгаа учир түр хугацаагаар хойшлуулах, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сайнгэрэл өмгөөлөгчийн үүргээсээ татгалзах эсэхээ Н.Энхбаяртай ярилцах хүсэлтэй байгаа тул хойшлуулж өгнө үү” гэсэн шалтгаануудаар гурван удаа завсарлага аваад байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн хэлж байгаагаар “Дээд шүүх бусад шатны шүүхийн шийдвэрийг хянах ёстой байдаг. Гэтэл хянах биш яллах байгууллага болж байна. Энд байгаа шүүгчдийг МУ-ын Ерөнхийлөгч томилсон бөгөөд саяхан одон тэмдэгээр шагнуулсан хүмүүс, мөн үйлчлүүлэгчээ өмгөөлөх орчин алга байна” хэмээн үзэж байгаагаа илэрхийлээд байна.




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл бичих  

Сэтгэгдэл байхгүй байна

  • Shuuhiin shiidver magadlal ni heveeree uldene
    2012 оны 12 сарын 07 | Хариулах
Сонин хачин