
Яах аргагүй олон нийтийн анхаарал МАХН засгаас гарах уу, үгүй юү гэдэгт төвлөрөөд байна. Энэ талаар олон намын төлөөлөл байр сууриа илэрхийлсэн. Мэдээж хамгийн их анхаарал татаж байгаа нь өнгөрсөн УИХ-ын сонгуульд хамтарч, эвсэл байгуулан оролцсон МҮАН-ын байр суурь байх учиртай. Тэд МАХН-ынханы энэ шийдвэрийг дагах уу, эс дагах уу гэдэгт. Хэрэв тэд энэ шийдвэрийг эсэргүүцвэл МАХН хамтарсан засгийн газарт “Шударга ёс” эвсэл гэсэн нэрийн дор орсон болохоор дур мэдэн засгаас гарах нь хуульд нийцэхгүй. Ямартаа ч МҮАН-ын дарга М.Энхсайхан энэ явдалд өөрийн байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тэрээр “МАХН-ын гаргасан шийдвэрийг дагаж намирч, бачимдахгүй” хэмээсэн.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна