
“Хүний гараар могой бариулна” хэмээх үг их утга учиртай. Тэгвэл нэг иймэрхүү утга бүхий зүйлийг УИХ-ын гишүүд маань үйлдээд удаагүй байна. Нэг ёсондоо өнгөрсөн сонгуулиар тарьсан балагаа туслахынхаа нуруун дээр үүрүүлэн өөрсдөө цэвэр, ариухан мэтээр сууж буй явдал. Өчигдөр УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт МАН-аас нэр дэвшигч Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын туслахуудад холбогдох шүүх хурал болсон. Энэ хурлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч Т.Гансүх, Л.Жамсран, Н.Лхагва нарыг малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээслэж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэх үндэслэлээр буруутгаж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгуулийн ял оногдуулсан гэнэ. Харин хоёр гишүүний хэрэг хэрэгсэхгүй болж, УИХ-ын гишүүнээс эргэн татах асуудал эцэс болж байгаа юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна