Та нар чууланг хойшлуулаагүй бол ч...

Улс төрийн амьдрал үргэлж л хэрүүл, уруулын дор өрнөдөг тийм жишиг ганцхан Монголд байдаг юм шиг. Нэг нэгнийгээ “эркийтлэх” маягын юм болсоор энэ засгийн газар дөрвөн сарыг өнгөрөөв. Чуулган болохоор нэг намын нөхөд нь суухгүй гээд тас гүрийчихдэг болохоор ирц хүрээгүй гэх шалтгаанаар хэлэлцэх ёстой хамаг асуудал шийдэгдэлгүй үлддэг. Саяхан гэхэд л элэг бүтэн болохоор луйвардаж, хуйвалдан байж хэдэн хүнээ тангарага өргүүлэх болсон ч МАН, “Шударга ёс” эвсэлийн нөхөд нь чуулганд суугаагүй болохоор тэр асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хэзээ элэг бүтэн болж, ард түмнийхээ төлөөлөл гэх үүргээ гүйцэтгэж ажиллахыг бурхан л мэдэж байгаа байх. Аль эвсэл ирэх 21-нд юу болохыг хүлээж байгаа юм болов уу. Ямартаа ч өнөөдөр чуулганд орохдоо тун хойрго МАН-ын гишүүдийн үйлдлийг АН-ын архагууд давтав. Сайн даа ч биш л дээ. Зайлуул бүлэггүй болохоор ард түмний санаа бодлыг хуульд тусгах, бодлогоо оруулах эрх нь хаагдаад байгаа УИХ дахь МАН-ын гишүүд бүлэгтэй болгох асуудлыг шийдэх ёстой байсан юм. Нэг ёсондоо олонхоороо “боож, хааж” түрүү барьж байгаа ухаантай юм. МАН ч тэр, АН ч тэр тэртээ тэргүй тангарага өргөх нь өргөж, бүлэгтэй болох нь болохоос хойш хайран цаг хугацааг ингэж хугаслах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Хэн мэдэх билээ. Энэ үеэр МАН-ын архагуудын нэг УИХ-ын дархан түшээ Д.Лүндээжанцан “Бүлэгтэй ч бай, бүлэггүй ч бай МАН-ын гишүүд ажлаа хийнэ. Гэтэл бүлгээр дамжиж ард түмний санаа бодлыг хуульд тусгах, бодлогоо оруулах эрх бидэнд хаалттай байна шүү дээ. Төрийн бүх эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн байна гэсэн гол суурь зарчим алдагдаад байгаа учраас бид эмзэглэж байгаа юм. Олон ч удаа хэллээ. АН-ын гишүүд ингэж элдэв шалтгаанаар хойшлуулдаг нь гэм биш зан болоод байна шүү” хэмээн хээв нэг хэлж байсан юм. Нөгөө О.Баасанхүү гишүүний хэлдэгээр “Өчигдөр танай найзыг оролдоход дуугараагүй бол, өглөө танай ахыг оролдоход дуугараагүй бол одоо та нарыг оролдоход хэн ч дуугарахгүй” гэдэг л болчихоод байна. Та нар чууланг хойшлуулаагүй бол ч...
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна