
Нийслэл хэмээх айлын өнгө төрхийг тодорхойлоход үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм бол Улаанбааатар хотын Ерөнхий менежер Ч.Бат. Нөөцийн мах, хальтиргаа гулгаа, хог, цахилгаан, зам, хаяг, самбар, гэрэлтүүлэг, энэ тэр гээд түүнд хамаагүй юм энэ нийслэлд байхгүй гэхэд болно. Ямар сайндаа л тэрээр өөрийгөө “Би чинь нийслэлийн тогооны чавганц шүү дээ” хэмээн олонд зарлаж суухав дээ. Гэвч сайны хажуугаар саар мэдээ байдаг нь жам болсон хойно түүнийг муулж шоолох хүн цөөнгүй. Үсээ халзартал нийслэлийн хөрөнгөнөөс идлээ, хумсаллаа гээд л чих дэлсэх нь хааяа нэг сонсогддог байсан. Ямартаа ч нийслэлийн Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Тэрээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул ийнхүү ажлаас нь чөлөөлжээ. Харин түүний оронд Б.Бадралыг томилоод байгаа гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл байхгүй байна